Л.Цэдэвсүрэн ТАЗ-ийн даргаар томилогдож, хүссэн суудалдаа очив

2024 оны 1 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүд томилогдон ажлаа хүлээн авчээ.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин тэдний оронд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нар томилогдсон юм.

Тэгвэл Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг гардуулан өгсөн байна.

Arslan.mn

Л.Цэдэвсүрэн нь Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга БСШУСЯамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, БШУЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654319
2 эможи

Зангараа
2024-01-28 22:34
Монголд хамгийн хэрэггүй алба хайран төсөв
Зочин
2024-01-26 19:55
Амжилт хусье, зев хунээ тавьсан байнаа.
Шүр
2024-01-26 19:04
Хүссэн газартаа очлоо гэж юу солиороод бгаа юм
keyboard_arrow_up