Б.Пүрэвдорж: Цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг болох 580 мянган төгрөг тараахыг шаардаж байна

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ны намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж байгаатай холбоотой заавал Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим гарын үсгийг зөвшөөрөхтэй холбоотой 115 хуулийн төслийг батална.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Иргэдийн амьдрал маш хүнд байна. Ядуурал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ҮСХ сүүлийн гурван жилд ядуурлын статистикийг гаргасан. 2022 оны нэгдүгээр сард 50 мянган төгрөг байсан 50 кг-ын гурил өнөөдөр 120 мянган төгрөг болсон байна. Үнийн өсөлт иргэдийн халаасыг суйлж байна. Иргэд цагаан сараа яаж хийх вэ? гэж байна. ЭТТ компани энэ жил 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний өмнөх жил 1.3 их наядын цэвэр ашигтай ажилласан. Энэ ашгийн тодорхой хувийг авч үлдээд, ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигч иргэн бүрт 580 мянган төгрөг олгохгүй бол болохгүй нь ээ.  

Цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг болох 580 мянган төгрөгийг иргэн бүхэнд өгөхийг шаардаж байна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653981
6 эможи

Зочин
2024-01-14 16:49
Сайн шаардья
Зочин
2024-01-12 13:48
Ugbul sain l bn bas tetgberiin 100k sar aas umnu uguuseide
Зочин
2024-01-12 12:17
зайл алиалагч минь. 3 хоногийн архины мөнгө тарааж байхаар, тэр мөнгөөрөө ТЭЦ барья гэж ярих ухаан байсангүй юү
Алтантовч
2024-01-12 11:45
Зөв
keyboard_arrow_up