Ц.Анандбазар: Ядуу хүн мөнгө олохын төлөө бүх аргаар үздэг. Ядуу амьдралаас гарах аргыг бид заана
Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Ц.Анандбазарт Монгол Ардын Нам(МАН)-аас 2021 онд ёс зүйн хариуцлага тооцсон байдаг.
Энэ талаар УИХ-ын Ц.Анандбазараас тодруулахад "Нэр дэвшинэ. Намын түдгэлзсэн асуудал нь цаг хугацааных. Хэрэг хийсэн хүнийг түдгэлзсэнд тооцдог. Нүүрсний хулгайчийн нэрэн дотор миний нэр байхгүй байгаа биз. Бүх зүйл дээр шалгагдаад дууссан. Одоо нэрээ цэвэрлэж авна.
Монголчууд дов жалганы бодлогоосоо гарч чадахгүй байна. Тийм учраас томсгосон тойрог бодлогын хувьд зөв. Өөр аймагт очоод тухайн хариуцаж байсан аймагтаа юу хийсэн бэ гэдгээ хэлж ярихад малчид, сонгогчид ойлгоно. Томсгосон тойрог бол хөгжлийн нэг том алхам болж байгаа. Рейтингтэй, юм хийсэн хүн л явна.
Бид нэг юмыг ойлгох ёстой, хэл амтай юм уу хов жив хийдэг хүнийг сонгоод Монгол Улс хөгжихгүй. Юм хийж чаддаг, бүтээдэг, босгодог хүнийг сонговол сайн байгаа. Та нар маань "хиам" бага идэж, ард түмэнд зөв мэдээлэл өгвөл сайн байна.
Миний хийсэн ажлыг вэбсайт, ажлын албаны мэдээллээс харах хэрэгтэй. Маш их ажил хийсэн. 4,000 ажлын байр гаргасан. Монгол яагаад ядуу амьдраад байна гэхээр ажлын байр байхгүйгээс болоод. Яагаад бид хоорондоо зодолдоод байна гэхээр мөнгөний төлөө тэмцэл шүү дээ.
Ядуу хүн мөнгө олохын төлөө бүх аргаар үздэг. Ядуу амьдрахаас гаргахаа бид заахгүй бол бүгдээрээ ядуу амьдарсаар байгаад л дуусна" гэв.