Ч.ХҮРЭЛБААТАР: Юм бүхнийг хаана, бооно гэдэг коммунист сэтгэлгээ чинь Монголыг хааш нь аваачих бол доо

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж, үг хэллээ.

Тэрбээр Монголд орж ирэх гаднын цагаачдыг хязгаарлах тухай ярьж байгаа юм. Нэг сая төгрөг төлөөд хамтарсан компани нэртэй, хэдхэн төгрөг төлөөд байр авсан нэртэйгээр бүх иргэнд нээлттэй болгон гэдэг сайхан зүйл үү. Гаднынханд нээлттэй байх тухай яриад байна. Монгол уусаад алга болно. Бидэнд үнэ цэнтэй тусгаар тогтнол бий. Энийг бид хайрлаж гамнах ёстой” гэв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ц.Даваасүрэн гишүүн мушгиад яриад байна. Таны яриад байгаа зүйл хуулиараа зохицуулагдана. Тэр хуульд гар хүрээгүй. Юм бүхнийг хаана, бооно гэдэг коммунист сэтгэлгээ чинь Монголыг хааш нь аваачих бол доо. Худлаа хоолойгоо шахаж ярьдаг, гүтгэдэг, бизнесийн орчныг хаадаг сэтгэхүй чинь Монгол Улсыг хорлоно шүү. Бизнес хийх эрх чөлөөг нь нээж өгөх хэрэгтэй” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
653830
8 эможи

Зочин
2024-01-07 00:57
Өөрөө жинхэнэ коммунист биздээ, одоо нелибериал болох гээд байна уу, 20-30 жил Монгол улсын Сан хөөмрөгийг барьсан биздээ.
Зочин
2024-01-06 22:56
Энэ хүүрэнбаатарыг болдогбол алахсан
Зочин
2024-01-06 16:10
Даваасүрэн гишүүн зөв тусгаар тогтнол хэрэгтэй бизнес гээд замбараагаа алдана нэг мэдэхэд газар нутаггүй болно шүү
Зочин
2024-01-06 10:28
Дээд боловсролыг хааж боож, естой самарч дууслаа!!!
keyboard_arrow_up