Шинэ оны босгон дээр 80 МВт-ын эрчим хүч төвийн бүсэд нийлүүлж эхэллээ

2023 оны 12 сарын 31

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүч хэрэглэгчдэд болон эрчим хүчний салбарын алба хаагчдад хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Үүгээр, шинэ оны босгон дээр өндөр хүчин чадал бүхий хуримтлуурыг ашиглалтад оруулж, улмаар өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ хэмээн мэдээлсэн байна.

Тэрбээр мэндчилгээндээ,

"Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэл, эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжилд онцгой анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогод манай салбарын ойрын 10 жилийн зорилтыг тодорхойлж, түүчээлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шинэ оны босгон дээр Эрчим хүчний сүлжээнд ашиглах өндөр хүчин чадал бүхий хуримтлуурыг ашиглалтад оруулснаар өвлийн оргил ачааллын үед 80МВт хүртэл эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэллээ.

Улсын төсөв болон гадаадын зээлийн санхүүжилтээр Ф400-Ф700 мм-ийн голчтой нийт 16.2 км дулааны шугамыг өргөтгөх, шинээр барих ажлыг хэрэгжүүлснээс гадна Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний алдагдлыг бууруулах төсөл, орон нутагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх таван төсөл хэрэгжүүлж, нийт 41МВт-ын эх үүсвэрийг ашиглалтад оруулсан.

Мөн 2024 оны нэгдүгээр улиралд багтан Амгалангийн ДЦС, зүүн бүсэд Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлүүд ашиглалтад орно. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150МВт-ын эх үүсвэр 2024 оны III улиралд багтаж, сүлжээнд залгагдана. Түүнчлэн, 2024 онд 300МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ын гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ” хэмээн дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653712
1 эможи

keyboard_arrow_up