ШИНЖЭЭЧ: “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбумаар шагнажээ

2023 оны 12 сарын 20

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас "Тавантолгой түлш" ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа. 

"Тавантолгой Түлш" ХХК нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу,  харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн хэмээн дүгнэж байна. 

Мөн тус компанийн ТУЗ-ийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг гаргасан байна гэв.

Өөрөөр хэлбэл,  “Тавантолгой түлш” ХХК нэг их наядын алдагдалтай ажиллаж байгаа хирнээ ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбумыг шагнажээ.

Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан 64 сая, Л.Одхүү 124 сая, “Утааны эсрэг ээж аавууд”-ын Ц. Пүрэвхүү 78,3 сая төгрөгийн цалин, урамшуулал авчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
653531
4 эможи

keyboard_arrow_up