Ч.Хүрэлбаатар: Би сонсголд яагаад сууж байгаагаа ойлгохгүй л байна
"Нүүрсний хулгай"-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
Энэ удаагийн сонсголд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар гэрчээр дуудагдсан.
Энэ үеэр тэрбээр "Нэгт, Шинжээчийн дүгнэлтийг харлаа. Би сонсголд яагаад сууж байгаагаа ойлгохгүй байна. Яаж холбогдож байгааг ч ойлгохгүй байна.
Хоёрт, нүүрсний үнэтэй холбоотой асуудал ярьж байна. Энэ чинь зах зээлийн замаар нэг өсөөд, нэг буурдаг шүү. Тухайн үед өндөр үнэтэй хийгдсэн гэрээ бол "сайн гэрээ". Гэрээ байгуулчихаад гэрээний заалтаас хамааран алдагдалтай байх эрсдэл бий. Үнэ өндөр байхад гэрээ хийгдсэн байна. Дараа нь унаад эхлэх үед ажлаа шинээр авсан хүмүүс гэрээний нөхцөлийг ашиглаж чадаагүй байна гэж ойлгож байна " гэсэн тайлбар мэдээллийг өглөө.









