н.Батмэнд: Компаниуд руу бараг хадаг барьж очихоос наана юм болж нүүрс борлуулж байсан

2023 оны 12 сарын 19

Arslan.mn

"Нүүрсний хулгай"-н асуудлаарх Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол өнөөдөр үргэлжилж байна. 

Энэ үеэр 2013-2015 онд нүүрсний үнэ тогтоох тодорхой аргачлалгүй ажиллаж, зарим компанитай хямд үнээр нүүрс борлуулалтын гэрээ хийсэн асуудлаар  ”Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Борлуулалтын албаны дарга асан  н.Батмэнд "Тухайн үед амны үнээр өгч байсан. Зах зээл уналттай байсан учраас худалдан авагчдад өөрсдийнх нь сонирхлоор өгч байсан. Бид компани болгон руу бараг хадаг барьж очихоос наана юм болж нүүрс борлуулахын төлөө ажиллаж байсан.

Зах зээл байхгүй учраас худалдан авалтыг "Чалко"-гийн үнийн индексийг харьцуулсан үнээр өгч байсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653514
0 эможи

keyboard_arrow_up