“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн борлуулалт болон нүүрсний гэрээний үнэ тогтолтын мэдээллийг сонсож байна
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.18/ болж байна.
Энэ үеэр нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүгийн талаар Шинжээч танилцуулав.
Тэрбээр "Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газар нэг тонн нүүрс тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газар нэг тонн нүүрс тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай.
Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна" гэв.