Нүүрсний 8 компанитай ҮСХ-ны дарга Б.Батдаваа 7,8 тэрбумын хадгаламж, 2,8 тэрбумаар үнэлэгдэх 6 орон сууцтай
"Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэргийн Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхний өдрөө боллоо. Эхний хэсгийн сонсголоор улс төрд хамаарал бүхий хэд хэдэн хүний нүүрс тээврийн компанийн мэдээллүүдийг ил болгов.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх найман компаниар дамжуулан 1.1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтлүүлжээ.
Тодруулбал, түүний эхнэр Ц.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй нүүрс тээврийн 8 компани байгаа бөгөөд дээрх компаниудаараа 4000 гаруй удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.
Түүний эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувдэлгэрийн эрх бүхий этгээдээр бүртгэлтэй:
- “Дэлгэрэх цагаан овоо” ХХК
- “Эко глобал ложистик” ХХК
- “Алтан нууц” ХХК
- “Цэций гуай” ХХК гүйцэтгэх удирдлага нь Б.Сувддэлгэр буюу Б.Батдаваагийн төрсөн дүү. Эрх барих этгээд нь Ц.Амгалан
- “Хан сахиус” ХХК
- ВВ транс ХХК
- Шанхын хэц ХХК
- “Аранзал алаг” ХХК гэсэн найман компанийн нүүрс тээврийн автомашин гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтэрчээ.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Түүний жилийн нийт орлого нь 146,8 сая бөгөөд сард 12,2 сая төгрөг олдог байна. Харин гэр бүлийнх нь жилийн нийт орлого 3,5 тэрбум төгрөг.
Өөрөөр хэлбэл, түүний жилийн нийт орлого нь 146,8 сая бөгөөд сард 12,2 сая төгрөг олдог аж.
2,8 тэрбумаар үнэлэгдэх 6 орон сууц, 4 авто зогсоолтой.
20 саяын газар эзэмшдэг, 50 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Мөн тэрбээр 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 376 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй аж.
Түүний хувьцааг нь эзэмшдэг компаниудын жагсаалт:
Коүпанг ХК, Рио Тинто ХК, Универсалсервис ХХК, Майкрософт ХК, Жи Пи Морган ХК, Беркшайр Хатвай ХК, Боинг ХК, Тоёота Моторс ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Очирманлай од консалтинг ХХК, Манлай дорно ХХК, Финко Инвестмент Партнерс ХХК, Витри сэндс ХХК, Эм Би Эс Пи ХХК, Цэц шонхор авто ХХК