ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд 4000 гаруй удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэжээ

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр болж байна. Шинжээчдийн танилцуулгын дараагаар түр хорооны гишүүд асуулт, тодруулга авч байна. 

Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.

Сонсголын үеэр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон байж болзошгүй зөрчил бүхий компаниуд болон тэдгээрийн хамраалуудыг танилцуулав.

Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд 4000 гаруй удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэжээ.

Тодруулбал, Ц.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй нүүрс тээврийн 6-7 компани байгаа бөгөөд дээрх компаниудаараа 4000 гаруй удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн гэх шинжээчийн дүгнэлт гарчээ. 

Ц.Амгалан нь “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг  бөгөөд ОФФШОР бүс буюу Их Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй "E-commodities" гэдэг компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг эзэмшдэг аж.

Түүнээс гадна дараах компаниудтай хамааралтай аж. 

  • "Аранзал-Алаг"
  • "Эко глобал ложистик"
  • "Шанхын хэц"
  • "Алтаннууц"
  • "Цэцийгуа"
  • "Дэлгэрэхцагаан овоо"

Түүний үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй компаниуд нь 2017 оноос хойш 430 удаа С зөвшөөрөл авч НЭГ САЯ тонн нүүрс тээвэрлэж хилээр гаргасан талаар мэдээлэл ч бий.

Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Баатарын хүү гэнэ. "Гаалийн" Баатар 2006 онд ГЕГ-ын дарга байхдаа Монголд анхны тэрбумаар хэмжигдэх хэргээр буюу 4.3 тэрбумын хэргээр 8 жилийн ял авч байв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653488
0 эможи

shudraga
2023-12-19 07:06
shuud duujil… geriinh n hayagiig medeh yumsan
Irgen
2023-12-18 15:48
Ger buleeree hulgai hiiged bna yaah vee
Irgen
2023-12-18 15:47
Taarsan gazar dald oruulmaar piiizda yu
keyboard_arrow_up