Хянан шалгагч: 2013 онд 380 мянган тонн, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.18/ болж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс таван толгой” ХК болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн "С" зөвшөөрөлтэй холбоотой асуудал, гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.

Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.

Энэ үеэр хянан шалгагч "2013 онд 380 мянган тонн, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй" хэмээв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653473
0 эможи

keyboard_arrow_up