НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Ч.Хүрэлбаатар, Д.Амарбаясгалан, Б.Чойжилсүрэн нарыг ГЭРЧЭЭР ДУУДЛАА
"Нүүрсний хулгай"-н хэргийг хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын хоёрдугаар шатанд оролцох гэрчүүдийг нэрсийг зарлалаа.
Тухайлбал, Ч.Хүрэлбаатар, Д.Амарбаясгалан, Б.Чойжилсүрэн нарын хүмүүсийг нүүрсний сонсголд ГЭРЧЭЭР ДУУДЛАА.
Үүнд:
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- Хотын дарга асан Д.Сумъяабазар
- УИХ-ын гишүүн асан С.Баярцогт
- УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
- НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
- "Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
- Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал тэргүүтэй 280-300 орчим хүнийг хоёрдугаар шатны сонсголд гэрчээр дуудлаа.









