Иргэд шатахуунаа яаж олж, хөлдөхгүй байхаа ярьж байхад, АМГТГ-ын дарга Л.Баярмандал цэнгэж явна. Ж.Ганбаатарт хариуцлага тооц !
2023 оны 12 сарын 11
АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, шатахууны хомсдолын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээ болсон байна. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга Л.Баярмандал бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна" гэв.
АН-аас Уул уурхайн сайдыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653334
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс