Б.Ганхуяг “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“-д гэрчээр оролцох хүсэлтээ хүргүүлжээ

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос "Нүүрсний сонсгол"-ыг өнөөдөр /2023.12.06/ гурав дахь өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэж, найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахгүй байх шалтгаан бий юу. Хэрэв байгаа бол Б.Ганхуягийг удирдаж байсан сайд, дарга нар ард нь үлдэх нь гэж ойлгож байна. Б.Ганхуягийн ар гэрийнхэн надад хандсан. Өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. Б.Ганхуяг миний бие нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг дуудаагүй байна. Өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Хүсэлтийг хангаж өгнө үү гэж. Би Б.Ганхуягийг өмөөрөхгүй. Гэм буруутайг нь мэдэхгүй" гэв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Би хариулна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах Түр хорооны тогтоол гарсан. Тогтоолыг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас энд авч ирэх боломжгүй нөхцөлд байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653231
0 эможи

keyboard_arrow_up