УИХ-ын дарга Г.Занданшатар Хорих 441-р ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзжээ

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.12.05/ ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцжээ. 

Учир нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.

Тэрбээр уг асуудлыг чуулганы индэр дээрээс удаа дараа сануулж, хүний эрхийн зөрчил гарсан байж болзошгүй газар бүрт хүрч ажиллах ёстойг ХЭҮК-ийн дарга томилогдох үеэр ч хөндсөн билээ. Тэгвэл өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гомдлын дагуу ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгийн хамт хорих 441-р ангид ажиллаж, ирүүлсэн гомдлын дагуу ярилцлаа. Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль засагладаг оронд хэн ч хэлмэгдэх ёсгүй бөгөөд газар дээр нь нотлох баримтыг шинжлэн судалж, бодид байдалд үнэн зөв дүгнэлт хийхээр ажиллана гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653202
4 эможи

Зочин
2023-12-06 11:48
Мөнх-Эрдэнэ маш зальтай муухай хүн консул байхдаа монголчуудаа хайрлаж ч байсан юм шиг сагсуу мал
keyboard_arrow_up