“Хахууль өгсөн“ гэх “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү нарт дахиад ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Гянтболд хууль бусаар олборлож, хилээр гаргахын тулд хээл хахууль өгсөн гэх 30 хүнд холбогдох хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл "Хахууль өгсөн" гэх “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү нарт дахиад ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ.

Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл "хахууль өгсөн" гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад,  Цагаан эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх эл хэрэгт  30 хүнд яллах дүгнэлт үйлдэж 2020 онд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг ажлын 14 хоногийн турш хэлэлцээд гэм буруутай хүмүүст ял оноосон.  Тэднээс зургаан шүүгдэгчид хорих, мөн тооны хүнд торгох ял шийтгэсэн бол таван хүнийх нь холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон.

Тухайлбал, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүд 8 жил, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад 6 жил, “Хүсэл трейд”ХХК-ийн захирал Хумаажаагийн Бат-Эрдэнэд 4 жил, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт 2 жил, мөн компанийн захирал С.Чинбатад 1,3 жил, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт 2,6 жилийн хорих ял оноосон байдаг.

Мөн Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас 5 тэрбум 344 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652852
0 эможи

keyboard_arrow_up