“Ногоон автобус“-ны хэргээр Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт хүргүүллээ
Өнөөдөр АТГ-аас шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллэхдээ "Нийтийн тээврийн ногоон автобусны хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Түүнийг эрх мэдэлийн байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагадагчаар татах санал хүргүүлсэн. Автобусны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татсан. Тодруулбал, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хуулийн этгээдийн албан тушаалтан дөрөв байна. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.