ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хорвоотой танилцав
Сонгуулийн жил гарах дөхөж, УИХ-ын гишүүдийн дуу чангарч, саяхнаас “амь орж” эхэлсэн бололтой. Энэ нь амбаар ч хамаагүй босгож, тууз хайчлах, "School Police" хийх маягаар илэрч байгаа.
Учир нь ЗТХ-ийн хөгжлийн сайд С.Бямбацогт амьдралдаа анх удаа ЕБС-ийн гадаа очиж үзэж буй аятай пост оруулж, School Police хийснээ зарлав.
Тэрбээр " Том аварга жижигхэн машинтай жижиг хүүхдээ сургуульд нь зөөдөг юм байна. Хүүхдээ хүргэж байгаа аав ээж нар бие биенийхээ урдуур орох гэж дайрдаг юм байна. Хичээл ном ихтэй жижиг хүүхдүүд дугуйтай чирдэг цүнх хэрэглэдэг болжээ. Ахлах ангийн ах эгч нар 8.15 хичээл эхлэхтэй зэрэгцэн ирдэг бидний багын дадал зуршил хэвээр байгаа юм байна. Ганц харамсалтай зүйл анзаарлаа. Аав ээж нар хүүхдүүдээ эрт босгоод эрт сургуульл хүргэхгүй хичээлээс нь хоцроож хүүхдээ ангийн хүүхдүүд, багш нарын өмнө эвгүй байдалл оруулдаг юм байна. Хичээлийн хоцрогдол, дүн буурах үндсэн шалтгаан энэ шүү.
Эцэг эхчүүдээ хүүхэддээ хайртай бол хүүхдээ хичээлээс нь битгий хоцроож байгаарай" хэмээжээ.
Энэ мэт "хорвоотой танилцсан" хандлагууд сонгууль дөхөж улам олширч таарна.