Үндсэн Хуулийн Цэцээс явах ХОЁР
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Үүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг нь хугацаанаасаа өмнө бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн.
Тодруулбал, Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сарын 09-нд дууссан бол дарга асан Д.Одбаяр гишүүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд дууссан. Харин Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн.
Цэцийн есөн гишүүнийг гурвын Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэ томилдог. Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатыг Улсын дээд шүүх, гишүүн Д.Одбаярыг УИХ, Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн томилуулсан.
- Улсын дээд шүүх Н.Чинбатын оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, профессор О.Мөнхсайханыг,
- УИХ Цэцийн гишүүн Д.Одбаярын оронд УИХ-ын Тамгын газрын ерөнхийн нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр өглөө 09.00 цагт сэм хуралдаж "бусад" гэж олон нийтэд танилцуулсан нэг асуудал хэлэлцсэн нь энэхүү томилгоо байжээ.
Ямартай ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг Цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна.