Монголбанкны дэд ерөнхийлөгч ажлаа өгч, 2024 оны сонгуульд НЭР ДЭВШИНЭ
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ажлаа өгөхөөр болжээ.
Учир нь ирэх 2024 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаахаар ийнхүү ажлаа өгч, төрсөн нутаг болох Төв аймагт нэр дэвшихээр сонгуулийн ажилдаа орж байгаа сурагтай.
Түүний хувьд 2020 оны сонгуулийн дараа Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн, Монголбанкны дэд ерөнхийлөгч болоход нь ч УИХ-ын даргын нөлөөгөөр томилогдсон гэгддэг.
Тэрээр АНУ-ын Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, Их Британийн Сент-Эндроюсийн их сургуулийг олон улсын бизнесийн магистр, Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийг хуулийн магистрын тус тус эзэмшжээ.