Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж буй Г.Төмөрбаатар гэж ХЭН БЭ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Тун саяхан эрх баригч намын дунд зиндааны даргаас буудаггүй нэг нөхөр Ч.Сайханбилэг рүү 2.7 сая орчим ам.доллар шилжүүлсэн байна.. "...Зээл үү, өр төлөв үү, эсвэл хариу тус уу" гээд....   мэдээлэл гараад байсан.

Тодруулбал түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа хэмээж буй юм. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Одоогоор саатуулаагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.долларын шилжүүлсэн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж буй Г.Төмөрбаатар гэж ХЭН БЭ

Бэлтгэл хурандаа цолтой Г.Төмөрбаатар нь 1997-2005 оны НАМЗХ-ын Сүхбаатар дүүрэг хариуцсан тэргүүлэгчээр улстөрийн гараагаа эхэлж, улмаар 2006-2011, 2013-2016 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар, 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан байна.

Харин 2016 оноос Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдон, 2019 он хүртэл ажиллаж байгаад халагджээ.

2021-2022 оны хооронд ДЦС-3 ТӨХК-нд Хангамж үйлчилгээний албаны даргаар ажилласан байна.

Мөн тэрбээр "Төмөрбаатар" ХХК-д 40 хувь, "Цэх багана", "Хорол титэм", "Ширэвгэр" зэрэг ХХК-иудыг 100 хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ  мэдүүлсэн байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652554
0 эможи

Зочин
2023-11-07 12:52
хэтэрхий дээгүүр нисвэл ,буух цэгээ сайн тооцохгүй бол нилээн чанга л унана даа
Мөнхжаргал Дашдондог
2023-11-07 11:21
Том гар болчихжээ,миний анд.
keyboard_arrow_up