Ц.Сандаг- Очир: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ

2023 оны 11 сарын 06

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгий 2023 оны арваннэгдүгээр сарын 06-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хуулийн төслийн зарим заалтын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүдийн саналыг сонсч, зарчмын зөрүүтэй саналуудад дэмжлэг авлаа.

Хуулийн төслөөр Авлига, албан тушаалын хэрэгт оролцсон бол магадлангаар оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэг заалт бий. Үүнийг бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, 22 дугаар бүлгийн тодорхой зүйл, заалт буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэгт санал хурааснаар гишүүд дэмжлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хэрхэх талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд тодорхой заасан байсныг өмнөх бүлгийн хурлаар хасах санал оруулж, дэмжсэн. Харин ХЗБХ-ны хуралдаанаар бүлгээс гарсан санал унасан. Гэвч өнөөдрийн хуралдаанаар одоогийн мөрдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгтэй холбоотой нууцыг задруулж байгаа эрх бүхий субьекттэй холбоотой асуудал учраас, мэдээллийг олж авсан хүн буюу сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй асуудал гэж үзсэн.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд одоогоор Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байна. Засгийн газраас оруулж ирсэн хуульд уг хэрэгт Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулах тухай заасан байсан. Ажлын хэсэг энэхүү асуудлыг хэлэлцээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад Зөрчлийн хуулийн дагуу эрх хасах, мөнгөн дүнгээр торгох, мөн 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байх саналыг дэмжлээ. Энэхүү зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх юм” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652533
0 эможи

Haha
2023-11-06 17:49
Энэ өлөн хулгаач авилгачид өөрсөндөө яаж ялгүй үлдхииг бага ял авхыг яагаад олон жилиин хатуу ялтай болгохгүй байна
keyboard_arrow_up