“Хөл авсан” Х.Баттулгын хийж мэдэх “МЭХ”

2023 оны 11 сарын 06

МоАХ, “Алтангадас” хоёрын улс төр хамт явдаг болсон. Тэд АН-ын анхан, дунд шатны сонгуульд “ялалт” байгуулчихаад байгаа юм. Энэ Х.Баттулгад “бяр” оруулаад байгаа бололтой. Тэрбээр ингэж АН-ын дунд, анхан шатанд нөлөөтэй болсноор “толгой”-д байгаа Лу.Гантөмөр, С.Баярцогт нараа огцруулахаар ажиллаж эхлээд байна. Сүүлийн өдрүүдийн үйл явдлаас энэ тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, “хөл авсан” Х.Баттулга хэд хэдэн акц хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл яригдаж байна. УИХ дээр явж байгаа С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаарх сонсголд ач холбогдож ажиллах гэнэ.

МоАХ-ны дэд дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үүнийг нь хариуцаж байгаа аж. Мөн АН-ын анхан, дунд шатыг “босгох” ажлыг эрчимжүүлж, үүнийгээ Х.Баттулга, Н.Алтанхуяг нар чиглүүлж, О.Алтангэрэл гардаж хариуцаад ажиллаж эхэлжээ. Мөн тэдний зүгээс “Шударга шүүхийн төлөө” агуулга бүхий жагсаал зохион байгуулахаар зэхэж байгаа бололтой. Иймэрхүү “дэл сул” мэдээлэл яригдаад эхэлжээ. “Хөл” нь ийшээ, “толгой” нь тийшээ АН хөл толгойгоо олоосой...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652524
1 эможи

Зочин
2023-11-06 19:37
энэ хамгийн том хулгайч ард нь сэтгүүлч нар хамгаалдаг
keyboard_arrow_up