“...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл тэсээрэй”

2023 оны 11 сарын 06

Arslan.mn

Гадныхан манайхныг гайхдаг. Хаач байхгүй цаг хугацааны хэлтэй гэдэг. “...Наадмын өмнө хойно “...Цагаан сарын үеэр”, “...Шинэ жилээр” гээд явж өгнө. Сүүлийн үед “...Сонгууль хүртэл, эсвэл өнгөртөл” гэж ярьдаг болжээ.

Яг энэ “хугацаа”-тай холбоотой нэг үйл явдал яригдсан байна. 2019 оны наймдугаар сарын 28-нд эх орноосоо явсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө Америкт аж төрж байна. Энд болохоор хууль хяналтынхан түүнийг “...Эрэн сурвалжиллаа”, “...Шувуу гэж зарлалаа” гээд байсан. Гэвч тэр буцаж ирээгүй л байна.

Тэгвэл тэрбээр саяхан наашаа холбоо барьжээ. Нэгэн цагийн журмын нөхөд, анд найз нартайгаа холбогджээ. Ч.Сайханбилэг нэлээд бухимдалтай “...Намайг хурдан аваачаач ээ. Та нараас болоод очиж чадахгүй байгааг мэдэж байгаа биз дээ. Би очмоор байна. Одоо болно шүү дээ” гэсэн байна. Харин эндээс хариуд нь “...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл жаахан тэсчих. Сонгуулиар нөхцөл байдал өөрчлөгдөнө. Нөгөө нөхрийн хүч суларна. Сонгуулиар унаж ч магадгүй. Жаахан тэсээрэй” гэсэн яриа болжээ. Мөн тун саяхан эрх баригч намын дунд зиндааны даргаас буудаггүй нэг нөхөр Ч.Сайханбилэг рүү 2.7 сая орчим ам.доллар шилжүүлсэн байна.. "...Зээл үү, өр төлөв үү, эсвэл хариу тус уу" гээд юм юм л болж буй бололтой байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652508
2 эможи

Зочин
2023-11-07 08:40
Шаймийсан псда тэндээ үхээсэй! Энэ Сайханбилэг псда чинь Хятадын эрлийз, лууханы шээс юм гэсэн.
Зочин
2023-11-06 18:44
Сайханбилиг өөрөө бол ирэх гээд байгаа. Энд байгаа зарим хүмүүс л ирүүлэхгүй байгаа хэрэг үү? Тийм бол Сайханбилиг өөрөө буруугүй болж таарах нь уу? Энэ яриа үэнэ бол тийм юм шиг байна шүү дээ.
Зочин
2023-11-06 16:41
Үнэн бол хэн бэ? Гэдгийг тогтоогооч. Тэр хүн чинь харин сайханбилэгийн ялыг өмнөөс нь хүлээх юм биш биз
059
2023-11-06 12:48
Zailsan chigtee zailaaaaaaa
keyboard_arrow_up