Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёр маш БУРУУ БОДЛОГО явуулж байна
УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: НӨАТ-тай юмны үнэ өсч буурах ямарч холбоогүй. Тогтворжуулалтын сангаа хуулийн дагуу сэргээж, ашигла. Ирээдүйн өв сангаа бас алаад идчихсэн. Уг нь 2030 он хүртэл энэ сангаас нэг ч төгрөг зарцуулж болохгүй байсан. Гэтэл та нар хэдэн их наядаар нь аваад зарцуулчихлаа.
Ирээдүйдээ нөөцөлсөн мөнгө, Тогтворжуулалтын сангаа аваад идчихсэн хэрнээ НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг эсэргүүцээд байх юм. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёр маш буруу бодлого явуулж байна. Ямар ч хуулийг олуулаа шуураад өөрчлөөд хаячихаад байх юм. Хавар баталсан тоонуудаа одоо өөрчлөх гэж байгаагаа болиочээ. Ч.Хүрэлбаатар телевизээр худлаа ярьчихсан зогсож байна лээ.