Б.Энхбаяр: ХЗДХ-ийн яам, түүний харъяа агентлагуудын ямар ч байранд засвар хийхгүй гэдгийг ХАТУУ ХЭЛЬЕ
2023 оны 10 сарын 26
Хууль зүйн яам, түүний харьяа агентлагуудад багаггүй төсвөөр засвар үйлчилгээ хийнэ гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Энэ талаар Хууль зүй, дотод хэргийн сайд Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Засвар хийнэ гэх асуудал яригдаад байгаа нь яамны засвар биш. ХЗДХ-ийн яам 29 мянган алба хаагчтай. Салбаруудтай. Тэгэхээр хил дээр байгаа заставын байр, аймаг сумдад байгаа цагдаагийн байр ч ордог. Улаанбаатар хотод байгаа ХЗДХ-ийн яам, түүний харъяа агентлагуудын ямар ч байранд засвар хийхгүй гэдгийг хатуу хэлье. Хил дээр юу хийх гэж байгаа талаарх төсвийг задлах хэрэггүй байдаг" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









652232
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс