УИХ-ын дарга асан З.Энхболдын хэргийг прокурорт шилжүүлжээ

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, УИХ-ын гишүүн асан З.Энхболдод холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан бөгөөд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Түүнийг өнгөрсөн 2022 оны сүүлээс эхлэн АТГ шалгаж эхэлсэн юм. Ингэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.

Түүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр гарахыг нь хязгаарлах  арга хэмжээ авч байв. Харин одоо хэргийг нь прокурор хянаж эхлээд байна. АТГ-ын яллагдагчаар татсан санал үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652198
0 эможи

keyboard_arrow_up