АТГ: Нүүрсний гэх хэрэгт 155 албан тушаалтныг ЯЛЛАГДАГЧААР татсан

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Авлигатай Тэмцэх Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж, сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.

Мөрдөн шалгах хэлтэст 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Тэдгээрээс олны анхаарлыг татсан, хүлээгдээд байгаа хэргүүдийн талаарх мэдээллийг өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: АТГ-аас нүүрсний гэх хэрэгт авлига байгаа эсэх, тогтоох мөрдөн шалгах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өмнө нь АТГ-т нүүрсний гэх 30 хэрэг байснаас нэмж 42 хэрэг нээж, нийт 72 хэрэг шалгагдаж байна. Тэдгээрээс 43 шалгагдаж, 11 хэргийг шүүхэд шилжүүлж, 8 хэргийг оронд нь нэгтгэж шалгаж байгаа бол 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн.

Нүүрсний хэрэгт 155 албан тушаалтан, иргэн 3 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Уг хэрэг олон жил үргэлжилсэн тул мөрдөн байцаах үйл ажиллагаа өргөн цар хүрээнд, гадны шинжээчдийн хариу хүлээх гэх мэт багагүй хугацаа шаардаж байна.

Нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд явагдсан, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа. Үүнээс гадна шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, гадаад улсын эрх бүхий байгууллагууд хамтран ажиллахаар хандсан хариуг хүлээх, оролцогчдын зүгээс гаргаж буй санал хүсэлтийг шийдвэрлэх зэргээс шалтгаалан цаг хугацаа орж байна.

Нүүрстэй холбоотой хэргүүд нэг цаг хугацаанд нэгэн зэрэг шүүхээр шийдвэрлэгдэхгүй. Учир нь зарим хэрэг цөөн үйлдэлтэй, оролцогчтой бол зарим нь олон үйлдэл, оролцогчтой байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652170
0 эможи

keyboard_arrow_up