Ж.Сандагсүрэнг “Но“-той ногоон автобусны хэрэгт ШАЛГАЖ эхэлжээ

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулан, ногоон автобусны хэргийг шалгаж буй. Шалгалтын хүрээнд "Тэнүүн-Огоо", "Эрдэм транс" ХХК-иудын удирдлагуудыг саатуулан шалгах, холбогдох гүйлгээнүүдийг шуурхайлан хянах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Улмаар БНСУ-ын хоёр иргэнийг саатуулан шалгаж, НХААГ, Нийслэлийн нийтийн тээврийн газруудын албан тушаалтнуудын орон гэр, албан тасалгаанд нэгжлэг хийх үеэр Б.Жавхлантбаатар өөрийгөө хутгалан гэмтээгээд буй.

Тэгвэл "Но"-той ногоон автобусны хэргээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Ж.Сандагсүрэн нь нийтийн тээвэрт шинэ автобус худалдан авах ажлын хэсгийг ахалж байсны хувьд  “Тэнүүн-Огоо” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652089
1 эможи

ногоон автобус
Ж.Сандагсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up