Б.Бейсен: СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн мэдээллийг НУУЦЛАХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Б.Бейсен гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Дотуур байрны хүүхдүүд бэлгийн дарамт, янз бүрийн гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол гардаг. Тиймээс ийм зүйл болсон сургуулийн удирдлагуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд элдэв донтолттой болоод эмчлүүлж байгаа хүүхдүүдийн мэдээллийг нууцалдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол сургууль дээр нь яриа гардаг асуудал бий. Үүнээсээ болоод сэтгэл санааны хямдралд ордог, дахин донтдог.
Сэтгэл зүйчийн цагийн төлбөр 400 мянган төгрөг байдаг гэсэн мэдээлэл авсан. Сэтгэл судлаачийг бэлтгэвэл энэ бизнес багасах байх. Хүүхэд нь өвдөж байгаа хүн 400 мянган төгрөг төлөхөд хэцүү" гэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)