Д.Сарангэрэл: Өдөржингөө ажил төрөл гэж яваа хүмүүс хүүхдийнхээ хойноос анхаарахад ТӨВӨГТЭЙ Л ДЭЭ

2023 оны 10 сарын 20

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Хүүхэд хамгааллын төсөл хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирж байна. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр ийнхүү чуулганаар орж ирж байгаад баярлаж байна. Хуульд яг ямар өөрчлөлт орж байгааг тодорхой яримаар байна. Энэ хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа талаар ерөнхий юм биш, тодорхой юм яримаар байна.

Мөн эцэг эхийн хариуцлагагүй байдал гэсэн шүүмжлэл маш их байна. Өдөржингөө ажил төрлөө хийж, ажил гэж яваа хүмүүс хүүхдийнхээ хойноос анхаарахад төвөгтэй л дээ. Бусад орны жишгийг харахад аав, ээжүүдэд тусалдаг юм байна. Н.Учрал сайд харин хүүхдээ хаана явааг хянах апп боловсруулснаа танилцуулсан" гэлээ.

ШУУД:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652016
0 эможи

keyboard_arrow_up