Х.Нямбаатар: Асуудлыг аль болох удаахгүй шийдэл хайж ажиллах тал дээр ойлголцож ажиллах байх
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Хотын дарга асан Д.Сумъяабазар "Тэнүүн Огоо" ХХК-иар дамжуулан БНСУ-аас ногоон автобус оруулж ирсэн. Гэвч хуучин автобус оруулж ирсэн гэх асуудлаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Мөн Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч уг асуудлаар чөлөөлөгдсөн.
Улмаар Хот хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан томилогдсон бол Хотын даргаар Х.Нямбаатарыг томилохоор яг одоо НИТХ хуралдаж байгаа юм.
Энэ үеэр Хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар "Б.Дэлгэрсайхан сайдтай 7 жил нэг парламентад тохой зэрэгцэж суусан. Бид хоёрын ажлын арга барил, шийдлүүд нэлээн ойрхон байх. Асуудлыг аль болох удаахгүй шийдэл хайж ажиллах тал дээр ойлголцож ажиллах байх" гэх байр суурийг илэрхийлэв.