Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ажиллана
2023 оны 10 сарын 12
Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонголоо.
Уг хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар аравдугаар сарын 5-нд томилогдсон юм.
Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр батлав.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын танилцуулгыг хүргэж байна.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1988 онд 16 дугаар орос дунд сургууль
- 1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
- 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
Ажилласан байдал
- 1994-1996 онд
- Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
- 1998-2000 онд
- Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
- 2000-2002 онд
- Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
- 2002-2008 онд
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 онд
- Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд
- Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2013 онд
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2014-2015 онд
- Барилга, хот байгуулалтын сайд
- 2015 оноос
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
- 2016-2020 онд
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос
- Хүний эрхийн дэд хорооны дарга
- 2017 оноос
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
- 2020 оноос
- Монгол Улсын Их Хурлын гишүүн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









651711
0 эможи
Болд
2023-10-12 22:07
Амжилт хүсье
зочин
2023-10-12 13:33
Монголын төр ажиллах хүн олдохгүй байгаа бололтой очиж очиж Офшорчин улсын хулгайч Цогтбаатар байхдаа яахав дээ айн иймэрхүү улсын хулгайч Офшорчидыг яагаад байлгаад байдаг юм бол доо энэ хулгайч мөнгө л боддог хүн дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс