Х.Нямбаатарын оронд ажиллах “Нүүрсний түр хороо“-ны даргыг сонгоно

2023 оны 10 сарын 10

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.10.10/ 16:00 цагаас хуралдахаар товложээ.

Хуралдаанаар, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тайланг Улсын Их Хуралд танилцуулах юм байна.

Мөн Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн аж.

Тус түр хороог ахалж байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хотын даргад нэр дэвшиж, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөөд байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651642
1 эможи

keyboard_arrow_up