Г.Занданшатар: БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн үхлээр улс төр хийх ХЭРЭГГҮЙ“
2023 оны 10 сарын 06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "БШУ-ны сайд та юу яриад байна вэ? Хүүхдүүд үхэж байхад дуугарахгүй байх ёстой юм уу? Ниргэсэн хойно нь хашхирав гэх юм. Ард түмний төлөөлөгчдийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлыг ярих ёстой.
Эцэг хүний хувьд ч гэсэн ярих ёстой асуудал. Бие биедээ буруу чихээд байх юм. Хаана хаанаа ажил явахгүй, харанга дэлдэж байна. Одоо бол улс төр хийдэг цаг биш. Энэ асуудлаар хууль эрх зүйн орчноо өөрчилж, бодлого шийдэл ярья" хэмээв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
651517
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс