Ногоон автобус “Намын санхүүжилт“-ийг босгох төлөвлөгөө БАЙСАН УУ
Нийтийн тээврийг шинэчлэх нэрийдлээр хуучин "ногоон автобус"-уудыг ЗДТГ-аас ямар ч тендер зарлалгүй, нууцын гэрээнд оруулсан нь олон нийтэд ил болж, Хотын дарга Д.Сумьяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нарыг ажлаа өгөх гол шалтгаан болсон.
Тэгвэл анхнаасаа "ногоон автобус" но-той орж ирж байгааг Засгийн газар, Ерөнхий сайд мэдэж байсан болж таарч байгаа юм.
Тодруулбал, тагнуулын байгууллагаас зөвлөмж авч чадах, үүрэг чиглэл өгч чадах ганц эрх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байгаа. Өчигдөр буюу аравдугаар сарын 02-ны өдөр Хотын дарга Д.Сумьяабазар Ерөнхий сайдын өрөө рүү орохдоо хэвлэлийхэнд "би ямар ч буруу зүйл хийгээгүй, надтай автобусны асуудал холбоогүй. Би Ж.Сүхбаатарт эрхийг нь шилжүүлж өгсөн. Сүхбаатар энэ төсвийг захиран зарцуулсан хүн нь" гэж уурлаж мэдээлэл өгсөн.
Харин тэрбээр Ерөнхий сайдтай 2-3 цаг хаалттай уулзаж, тохиролцсны дараа маш тайван, сэтгэл хангалуун байдалтайгаар 20.00 цагаас олон нийтэд ажлаа өгөхөөр болсон талаараа мэдээлэл хийсэн. Хэрэвзээ түүний үдээс өмнөх хандлагаар бол ажил хийх гэж байгаад хэлмэгдсэн, автобусны төсөв зарцуулалтад оролцоогүй гэдэг байр сууриа хамгаалах, хотын даргын ажлаа өгөх нь битгий хэл түгжрэлийн сайдаар туг тахиад үлдэх байсан.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумьяабазартай ямар тохироо хийв?!
Ногоон автобусны хэрэг Засгийн газрыг донсолгох хэмжээний тэсрэх гал болж хувирсан. Явж явж ногоон автобусны үйлдэл бүрийг мөшгих юм бол яалт ч үгүй Засагтай давхар холбогдох байв. Но-той ногоон автобус нийтийн тээврийг шинэчлэх нэрийдэлтэй намын санхүүжилтийг босгох гол төлөвлөгөө байсан талаар МАН дотор яриад эхэлсэн. Уг төлөвлөгөөнд засагтайгаа, юутай ийтэй чирэгдэх байсан учраас Ерөнхий сайд, хотын дарга хоёрын тохироо Д.Сумьяабазар ажлаа өгснөөр галын авч, цурманд оруулах, Ерөнхий сайд намын даргынхаа хувиар ирэх сонгуульд Д.Сумьяабазарт нийслэлийн намын хороог нь хадгалахад нь туслах тохироо байсан талаар МАН-ын хөшигний ард яригдаж байна. Д.Сумьяабазарын хувьд хотын даргын ажлаа өгсөн ч намдаа үүргээ гүйцэтгэж, галыг нь авсан гавьяатайгаар ирэх сонгуульдаа бэлдэхээр өөрийн эрхгүй инээд алдан, сэтгэл хангалуун ажлаа өгсөн нь ийм учиртай байж! Товчхондоо ногоон автобусыг хууль зөрчин орж ирсэнийг Засгийн бүх сайд мэдэж байсан төдийгүй, нийтийн тээврийн эргэлтэд оруулахад дуу нэгтэйгээр зүтгүүлж байсныг онцлоё!
Нөгөөтэйгүүр түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар анхнаасаа но-той ногоон автобусыг хууль зөрчөөд ч хамагүй зүтгүүлсэн байгаа юм. Түүнтэй хамт түгжрэлийн үндэсний хорооны Д.Батзориг хамт бүх шатанд нь оролцсон байдаг.