Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудал гарвал ӨӨРСДӨДӨӨ ГОМДООРОЙ
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа намын бүлгүүд хуралдаж байна. МАН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Нийслэл Улаанбаатар хотын удирдлага асуудлаа шийдэж чадахгүй байна. Засгийн газрын зүгээс нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлж, хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй.
Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой" гэв.