БНХАУ-ын үндэсний баярын өдрүүдэд Замын-Үүд боомт АМАРНА
							 2023 оны 9 сарын 26						
						
					
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын (2023 оны 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 01- 03-ны өдөр) өдрүүдэд Замын-Үүд автозамын боомт амарна.
Дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								651197
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
