“Зүсээ хувиргасан“ Н.Наранхүүг маргааш эх оронд нь авчирч, саатуулан шалгаж эхэлнэ
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулианы эзэн Дамбадаржаагийн Наранхүү гэгч байв.
Тэрбээр нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч зугтжээ. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлагдсаны яг маргааш гэсэн үг аж.
Улмаар БНХАУ-ын Шанхай, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргажээ.
Тэгвэл Зүсээ хувиргасан Н.Наранхүүг маргааш эх оронд нь авчирч, саатуулан шалгаж эхэлнэ.
Д.НАРАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
Дамбадаржаагийн Наранхүү нь 1966 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн уугуул. Харьцангуй хожуу буюу 2008 онд анх “Бизнес инвестмент групп” ХХК-ийг найз Ш.Одбилэгтэйгээ хамтран байгуулж, бизнест хөл тавьсан. Өдгөө “Данац-интернэйшнл” ХХК, “Некспринг Монголия” ХХК, “Эрдэс орд” ХХК, “ЧНБ” ХХК, “Монгол-Нидерландын энхтайваны хөгжлийн нийгэмлэг” ТББ, “Рендэжиүтай Очирваань” ХХК буюу Сансарын “Хоме плаза”-гийн хажууд байрлах “Очирваань” эмнэлгийг тус тус эзэмшдэг хөрөнгөлөг нэгэн.
Цаашилбал, улс улсын Элчин сайд нарыг уулзуулж, учруулдаг “Монголын энх тайван, найрамдлын байгууллага” гэх гоё нэртэй ТББ бий. Тус байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, ШШГЕГ-ын дарга асан, Бригадын генерал Д.Загджав 2013 оноос хойш ажиллаж буй. Харин Дэд Ерөнхийлөгчөөр нь Д.Наранхүү ажиллаж ирсэн.