АЭХ мэтгэлцээн:Хэн нь хэн бэ?
АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны их хурал даваа гариг буюу аравдугаар сарын 25-нд болж, Ерөнхийлөгчөө сонгоно. Нэгэн хэсэг дарга, тамгын маргаантай байснаа одоо л нэг цэгцэндээ орж байгаа АН-ынхан алхам бүр анхаарал татаж байгаа. Тэр ч утгаараа АЭХ-ны хурал олны анхаарал татаж байна. Нэр дэвшигчдийн хувьд ч эн тэнцүү, залуу бүсгүйчүүд өрсөлдөж байгаа учраас бямба гаригт болсон мэтгэлцээн бас сошиалд анхаарал татсан сэдэв болон үргэлжлэв. Ингээд мэтгэлцээний талаарх хөндлөнгийн байр суурийн дүгнэлтийг хүргэж байна.
"Улс төрийн голлох намын хүүхнүүдийн толгойлогч хэн байх нь сонирхолтой, тэднийг мэдэхгүй тул сонирхлоо. Эдний нэг нь листийн 1-рт бичигдэх буюу шууд УИХ-ын гишүүн болно гэсэн үг. Анхааралтай чагнасан хүний хувьд миний бодлоор:
Одонгуа, Уянгаа, Адъяасүрэн нарын үг ялгарлаа. Адъяаг ийм сүрхий байна чинээ санасангүй. Одонгуа бас их нямбай, хүндлэлтэй юм. Уянгаа тойргоос гарч сэтгэж бна.
-Пунсалмааг ийм тааруу байна чинээ бас бодсонгүй. Сандарсан уу, үнэхээр ийм үү, бүү мэд. Mongol made- ээ нэг бол тойроод ярьчихгүй, савлаж давхилаа, ерөнхийдөө ялгарсангүй тааруу. -Үүрийнтуяа, Эрдэнэсувд, Жаргалан нар явсангүй ээ, аймаар хоцрогдож. Жаргалан хаана төгссөн гэчихэв ээ, шок цаашаа. Үүрийнтуяа гэгч азарга зангаа үргэлж цухуйлгаастай, эгчээсээ шинэковууд суралц ч гэх шиг, энэ хандлага бүх салбарт өөрчлөгдсөн шүү дээ. Бүх улс төрчийн хэлдэг жижүүр үгсийг л мань 3 ярилаа. -Эцсийн эцэст 4 асуулт юуг тодорхойлох вэ дээ. Товчдоо бол бүгд л жаахан сандарч байгаа ажиглагдлаа. Тайван байж, өөрийгөө хянаж, илэрхийлэх чадвар сайн байх чинь маш том шалгуур.
Жишээ нь: Дэлхийн том компани СЕО-гийн эцсийн ярилцлагаа принтерийн хэвлэх машины чимээнд хийсэн, тэр дуу чимээнд огт түүртээгүй залуу бусдаасаа тааруу хариулсан ч түүнийг сонгосон, ийм цаг үе ирсэн ажээ.