ШИЛЭН: Засаг дарга Э.Болормаа төсвийн 64 сая төгрөгийг “Удирдлагын академийн сургалт, зөвлөх үйлчилгээ“ нэрийдлээр зарцуулжээ

2023 оны 9 сарын 23

Arslan.mn

Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаад Ховд аймгийн  Засаг даргын тамгийн газрын өнгөрсөн 2023 оны  шилэн дансны мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа  төсвийн  64   сая төгрөгийг "Удирдлагын академийн сургалт, зөвлөх үйлчилгээ"  нэрийдлээр захиран зарцуулжээ.

Тодруулбал, 

  • 2023-06-28-нд: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН сургалтын төлбөрт - 44,316,057.00 ₮,
  • 2023-09-13-нд: "Грийн файненшл корпорейшн" компанийн зөвлөх үйлчилгээний үлдэгдэлд- 9,980,000.00 ₮,
  • 2023-06-28: "Грийн файненшл корпорейшн" компанийн зөвлөх үйлчилгээний урьдчилгаанд- 10,000,000.00 ₮ нийт 64,216,057  сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, ямар зориулалтаар хэн гэдэг албан тушаалтан Удирдлагын академи сургалтад суусан, ямар зөвлөх үйлчилгээг авсан талаар мэдээлэл байхгүй байна.  Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг юм. 

Угтаа бол Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд төсвийн мөнгөөр авч байгаа үйлчилгээний болгоноор төлбөрийн даалгавар, гэрээ, гэрээ дүгнэсэн акт нь байх ёстой. 

Товчхондоо, Засаг дарга Э.Болормаа Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651136
0 эможи

ааваа санхүүжүүлж байна уу?
2023-09-24 07:43
ААВ нь байгааль орчны яаманд ажиллаж байсан ногоо, ойжуулалттай холбоотой бизнест холбоотой.
Э.Болормаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up