Л.Гантөмөр Х.Баттулгыг бус С.Эрдэнийг зөвлөхөөрөө сонгожээ

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан АН-ын их хурлаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг  Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр, хоёр ХЭГ-тай болоод байсан тус намын хуваагдал дууссан билээ.

Үүнээс хойш Л.Гантөмөр Х.Баттулгын гэх талаас гэрчилгээ, намын байраа, С.Эрдэнийн гэх талаас намын тамгаа тус тус авсан юм.

Тамгатай, байртай, гэрчилгээтэй болсон АН-ын дарга Л.Гантөмөр үүнээс хойшхи дийлэнхи хугацааг намын гишүүдтэй уулзах, тэднийгээ идэвхжүүлэх ажилд зарцуулсан ба саяхнаас өөртэй нь хамтран ажиллах намын удирдах албан тушаалтнуудыг томилж эхлээд буй.

Ингэхдээ аль болох бүх фракцийн ашиг сонирхлыг тусгаж буй гэх агаад иймээс ч АН 15 дэд даргатай болсон юм. 

Гэхдээ түүний бүх фракцийн ашиг сонирхлыг хангаж буй гэдэг нь ерөнхий тайлбар бөгөөд яг нарийндаа бол Ц.Элбэгдорж талынхныг гол албан тушаалууд дээр тавьж, Х.Баттулгын талыг шахах бодлого баримталж буй аж.

АН-ын Тэргүүн Дэд Даргад гэхэд л Х.Баттулгын талаас С.Ганбаатарыг, Ц.Элбэгдоржийн талаас С.Баярцогтыг сойж байсан юм. Үр дүн нь С.Баярцогтын талд гарсан. Тэр бүү хэл намын удирдах зөвлөлөө даргалах, УИХ-ын 2024 оны сонгуульд сурталчилгааны кампанит ажил удирдах ажлыг ч АН-ын Тэргүүн Дэд Дарга болсон түүнд найр тавьж өгсөн. Л.Гантөмөр С.Эрдэнийг ч хоосон үлдээгээгүй бөгөөд түүнийг саяхан АН-ын даргын зөвлөхөөр томилжээ. МоАХ талаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилуулах санал гаргасан аж. Гэвч Л.Гантөмөр С.Ганбаатарыг биш С.Баярцогтыг сонгосон шигээ мөн л Х.Баттулгыг бус С.Эрдэнийг сонгосон нь зөв гэж үзсэн бололтой.

 

Э.Мягмар

Эх сурвалж: SONIN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651095
1 эможи

Я
2023-09-22 23:55
ХБАТТУЛГА БОЛ ЗҮНЭЭХ ӨМХИЙ БААС МУУ ОРОСРУУГАА ЗАЙЛ МУУ ЛАЛАРАА ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН МУУ АЦ 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙГ ХУВИРГАДАГ АЛУУРЧИН
Я
2023-09-22 23:55
ХБАТТУЛГА БОЛ ЗҮНЭЭХ ӨМХИЙ БААС МУУ ОРОСРУУГАА ЗАЙЛ МУУ ЛАЛАРАА ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН МУУ АЦ 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙГ ХУВИРГАДАГ АЛУУРЧИН
Зочин
2023-09-22 18:01
Эрдэнэ бол Х, Баттулгыг бодоход эр хүн шүү дээ. Баттулгын зал мэх, муу хай үйл ажиллагааг Монголд гүйцэх хүн байхгүй. Баттулгыг төмөрзам, Хөгжлийн банк, ЭТТ- ээр одоо шалгах хэрэгтэй Баттулга бол Оюунэрдэнэ, Хүрэлсүх, херо Батаар, нар маш нарийн болбоотой байж болзошгүй .
зочин
2023-09-22 14:03
баттулга МАН н даргын гэсэн уу
хүмүүн
2023-09-22 13:22
АН өөдлөхгүй юм байна даа .Баярцогт , Эрдэнэ ,Элбэгдоржийг зөвлөхөөр аввал тэгээд дуусаа , сүйрч яваа нөхдүүд шүү . 30 жил эх орноо самарсан нөхдүүд шүү .
Зочин
2023-09-22 10:54
Энэ балай намаас гарнаа. С. Эрдэнэ байгаа цагт АН өөдлөхгүй сүүлийн сонгуулиудад АН-ыг сөрөг хүчин биш болгож шалд нь унагасан хүн С. Эрдэнэ.
keyboard_arrow_up