Т.Аюурсайхан Б.Ганхуягийг ЭТТ-гийн захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байжээ
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Б.Ганхуяг өмнө тус дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргасныг Дээд шүүхийн тайлбарласны дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байна.
Тэгвэл шүүх хуралдааны үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч: "Т.Бадамжунай "УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2018 оны хавар Б.Ганхуягийг ЭТТ компанийн захирал болоход нь Ерөнхий сайдад хэлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан" гэж МЭДҮҮЛЭГ ӨГСӨН" гэв.
Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан Б.Ганхуягийг ЭТТ-гийн захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байжээ.
Эргэн сануулахад, Б.Ганхуяг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад 2018 оны тавдугаар сараас гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.