НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Б.Ганхуяг цагдан хорих шийдвэрийг цуцалж, суллахыг хүсэв
2023 оны 9 сарын 20
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг цагдан хорих шийдвэрийг цуцалж, гадуур шалгагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Намайг 2017, 2018 оноос л эхэлж шалгаж эхэлсэн. Би шалгуулах ордод төрсөн хүн шүү дээ. Би ямар ч хэрэг хийгээгүй, мөнгө аваагүй. Би гайг нь үүрч чадахгүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651020
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс