О.Одбаяр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүллээ
2023 оны 9 сарын 20
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XXI их хурал өнөөдөр /2023.09.20/ болж байна. Ээлжит хуралдаанаар шийдэх хамгийн чухал асуудал бол ирэх дөрвөн жил МҮХАҮТ-ыг хэн удирдаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах вэ гэдэг олны анхаарлын төвд байна.
Одоогийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд улс төрийн карьераар хөөж, Ардчилсан намынхаа ажилд идэвхтэй оролцохоор явж буй.
Нийт 13 хүн танхимын ерөнхийлөгчөд өрсөлдөхөө мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хорооны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651010
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс