ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн хэргийг өнөөдөр /2023.09.18/ шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдээллийг урьдчилан өгөөд буй. 

Филиппинд 4 жил орчим амьдраад “Шувуу” ажиллагааны хүрээнд баригдаж ирсэн Т.Бадамжунайг шүүх баяр наадмын үеэр сулласан. Гэхдээ түүнд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зэсийн баяжмал худалдан авах гэрээ”-нд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн талаар АТГ-аас 2023 оны долдугаар сарын 31-нд мэдээлсэн.

Гэвч олон нийт түүний хэргийн явц удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин хэргийн оролцогч нарын өмгөөлөгч нар ээлжлэн гомдол гаргаж байгаа нь хууль хяналтын байгууллагуудын хэрэг хянан шалгах процесст хүндрэл учруулж буй юм. Учир нь холбогдох хууль тогтоомжийн дагуу өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг заавал авч хэлэлцэх ёстой байдаг гэдэг тайлбарыг албаныхан өгч буй.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр,  Т.Бадамжунайн асуудлаар шашны томоохон төлөөллүүд түүний хэргийг "харж үзэх"-ийг төрийн гурван өндөрлөгөөс гуйж, албан ёсны бичиг  өгч байна гэх мэдээлэл бий. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
650936
2 эможи

keyboard_arrow_up