Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ

2023 оны 9 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Үүний үр дүнд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги байгуулагдаж, жил гаруйн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Arslan.mn

Агаараас эрэн хайх аврах 111 анги байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар 237 цаг 30 минутын нислэг үйлдсэн. Ослын улмаас бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд заалттай газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах өндөр эрсдэлд орсон 120 гаруй хүний амь нас, аюулгүй байдлыг ханган анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгаалсан үр дүнтэйгээр ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650896
0 эможи

keyboard_arrow_up