ШУУРХАЙ: “Хөгжлийн банк“-ны хэрэгт хутгалдсан Б.Чойжилжалбууд 3 жил, Д.Дэлгэрсайханд 2 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ
Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчдийн дунд Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан нар багтсан талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс Б.Чойжилжалбуу, Д.Дэлгэрсайхан нарыг гэмт буруутайд тооцож, 2-3 жилийн ЯЛ ШИЙТГЭЖЭЭ.
Тухайлбал,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Д.Дэлгэрсайханыг 2 жил 3 сар,
- Авлигал авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
Мөн тус хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж байсан иргэн Б.Батбаярт 3 жил, Ч.Мөнхбаяр болон Б.Будхүү нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.
Д.Дэлгэрсайханы хувьд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2016-2019 онд ажиллаж байсан бол Б.Чойжилжалбуу нь 2016-2020 онд тус банкны дэд захирал ажиллаж байсан юм.