ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 461-р хорих ангиас ЗАХИДАЛ илгээжээ
Нүүрсний хэмээх хэрэгт шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байв. Гэвч Б.Ганхуяг шүүх хурал эхлэхэд тус шүүхийн бүх шүүгчээс татгалзсан. Ингэхдээ нэлээд ноцтой мэдэгдлийг хийсэн.Шүүх түүнийг хүлээн авч шүүх хурал хойшилсон.
Түүний хувьд өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн цагдан хоригдож буй бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн байдаг.
Тэгвэл Б.Ганхуяг Хүний Эрхийн Үндэсний комисст хандан ЗАХИДАЛ ирүүлжээ.
Уг захидалд "Хүний эрхийн асуудал, эрх эрх чөлөөний тухай ойлголт түүнд санаа зовдог, сэтгэлээ чилээдэг нэг ч гэсэн газар байдаг, байсан, байсаар ирсэн гэдэгт би итгэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Баттулга овогтой Ганхуяг миний бие 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш энэ өдөр хүртэл 9 сар гаруй хугацаанд улс төрийн хоригдол болж сууж эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэлтэд ороод хилс хэрэгт гүтгэгдэж, захиалгаар золиос болсоор удаж байна." хэмээжээ.